Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтны үнийг тогтоохдоо Лондонгийн биржийнхээс 2 ам.доллар хасч тооцно


Монголбанк энэ онд 19.8 тонн буюу ойролцоогоор 20 тонн алт худалдан авах урьдчилсан тооцоо гарлаа. Энэ нь өнгөрсөн онд худалдан авсан 18.3 тонн алтнаас  1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үр дүн юм.
Оны эхнээс  12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37 хувь, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63 хувь, нийт 19.6 тонн алт худалдан авчээ. Үүнээс 2017 онд 19.4 тонныг нь   цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна.
Монгол Улсын гадаад валютын  нөөцийг нэн даруй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Монголбанк  дотоодын зах зээлээс худалдан авах үнийг дээгүүр тогтоож ирсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-20-ноос энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Лондонгийн Үнэт металын захын   хамгийн сүүлд тогтоосон үнийг мөрдөж байв.
Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-302 дугаар тушаалаар ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Монголбанк алт худалдан авах үнийг Лондонгийн Үнэт металын зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээс 2 ам.долларыг хасч тооцохоор боллоо.
 Түүнчлэн “Монгол Алт” аяны хүрээнд Монголбанкнаас шат дараатай олон ажлыг зохион байгуулсны үр дүнд алтны худалдан авалт нэмэгдсэн хэмээн үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан