БСШУСЯ-ныхан энэ онд сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэнэ гэв
2018 оны 1 сарын 2

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Багшийн хөгжлийн ордны барилгын ашиглалт, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, ажиллагсадтай нь санал солилцжээ. Тус ордонд Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв бүхий таван байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Санал солилцох үеэр барилгын ашиглалт, өрөөний бүтэц зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох албаны хүмүүст салбарын сайд нь үүрэг, даалгавар өгсөн байна. Түүнчлэн Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн хэлтсийн ажиллагсадтай уулзаж, энэ онд хамтран хийж, хэрэгжүүлэх ажлын тухай товч ярилцжээ. БСШУСЯ-ны хувьд энэ онд нэн тэргүүнд хийх ажил нь сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх аж. Тиймээс цаашид сурах бичгийн чанар, агуулга, хүртээмжийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах болно хэмээн сайд Ц.Цогзолмаа хэлэв. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.