Сири дэх Оросын “Пёрл-Харбор”-т 7 онгоц сүйрчээ
2018 оны 1 сарын 4
Сирийн Хмеймим муж дахь оросын нисэх баазыг лалын алан хядагчид арванхоёрдугаар сарын 31-нд минометоор галласны улмаас фронтын дөрвөн Су-24 онгоц, олон зориулалтын сөнөөгч Су-35С хоёр, цэргийн тээврийн Ан-72 онгоц нийт долоон онгоцыг буудал дээр нь устгасан байна. Үүний зэрэгцээ галт хэрэгслийн агуулахыг дэлбэлжээ. 
Цэргийн дипломатуудын мэдээлснээр арав гаруй цэргийн албан хаагч шархадсан бололтой. Гэхдээ энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам тайлбар хийгээгүй байна. Мөн Ми-24 нисдэг тэргээр  нисч явсан хоёр нисгэгч амь алдсан нь энэ халдлагатай хамаагүй, техникийн бүрэн бус байдлаас болсон  гэв. 
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.