Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” семинар Өмнөговь аймагт эхэллээ


Монголын үндэсний олимпын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Аймаг, дүүргийн Олимпын зөвлөлүүдтэй хамтран Спортын удирдах ажилтны сургалт - семинарыг жил болгон гурваас дээш удаа зохион байгуулж байгаа билээ.
Энэ оны сургалт “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд Өмнөговь аймгаас эхэлж 1 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд нийт 11 сургуулийн багш, удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдах нь.
Сургалтад Монголын үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, Спорт холбоод, Биеийн тамирын хичээлийн цөм хөтөлбөр, Олимпын боловсрол, Олимпын танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Олимпизм ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны тухай мэдээлэл, танилцуулга, хичээлүүд орох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан