Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөлд 400 га ногооны талбай урссан байна

Ойрын үед орсон борооны улмаас Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Орхон аймаг дахь гуу, жалгын ойролцоох тариаланд тариа налах, урсах тохиолдол нэлээдгүй гарчээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт 400 га, Төв аймагт 80 га, Булган аймагт төмс, хүнсний ногооны талбай тус тус усанд урссан байна. Үүнээс үүдэн тариаланчид цаашид тохиолдож болох нөхцөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж. Үргэлжилсэн борооноос үүдэлтэйгээр чийгийн хэмжээ нэмэгдэж, давхар хогийн ургамалтай тэмцэх ажил эхэлжээ. Иймд холбогдох ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцөлөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан өгч байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан