Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан шатарчин дэд мастер болжээ


Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өчигдөр өндөрлөж, аваргуудаа тодруулсан байна. Эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль хүртжээ. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн байна.
Харин эрэгтэй 91 шатарчин оролцож Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн болжээ. Мөн эрэгтэй шатарчдаас дөрөвдүгээр байрт Орхон аймгаас оролцсон Ч.Самбуудорж, тавдугаар байрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн  иргэн Д.Мэндбаяр нар тус тус шалгарч үлдсэн байна. Тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорчээ.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Эх орны өнцөг булан бүрээс ирсэн нийт шатарчиддаа баяр хүргэе. Эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчдад “Дэд мастер”-ын цол олгохоор болсныг баяртайгаар мэдэгдэж байна. Аварга болсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх болтугай” гэж хүсээд хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан