Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Жаргаагүй нар” дахин тайзнаа


Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг нь их зохиолчийн тухай өгүүлсэн бодит туурвилын анхны жүжиг билээ.
Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн 5 засаглалын үед Д.Нацагдоржийн тухай өгүүлэх эл жүжиг нь зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж бодол эргэцүүлэлийн уран бүтээл юм. Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин ажилласан билээ. Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргїй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэх жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Д.Нацагдоржид жүжигчин Б.Шинэбаяр, Пагамадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа нар бүтээсэн юм.
Эл жүжиг энэ сарын 31-нд дахин тайзнаа тавигдахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
Хамгийн их уншсан