Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 САЯЫН БООЦООТОЙ ХАЛЗ БАРИЛДААН БОЛНО


“Рояал” болон “Малчин” телевизүүдээс 30 сая төгрөгийн бооцоотой улсын аварга арслан цолтнуудын халз барилдааныг энэ сарын 20-нд “АСА” циркт зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн бооцоот барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр нарын тэргүүтэй шилдэг 16 хүчтэн оролцохоор болжээ. Одоогоор барилдах бөхчүүдийн нэрс бүрэн тодроогүй байгаа аж.
Бооцоот барилдааны нэгдүгээр тойрогт нэг бөх сугалаагаар гурав барилдах бөгөөд гурван даваа авсан бөхчүүд хоёрдугаар шатанд шалгарах нь.  Хоёрдугаар шатанд гурван даваа авсан нэг бөх шагналын гурван сая төгрөг гардах юм.

Энэ үеэр чөлөөт болон жүдо барилдааны дэлхийн шилдгүүд хоорондоо гурван сая төгрөгийн төлөө барилдана. Барилдааны билет энэ сарын 10-наас худалдаанд гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан