НӨАТ-ын сугалааны урамшууллын хэмжээг шинэчилжээ
2018 оны 1 сарын 11


НӨАТ-ын сугалааны урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, гурван орон таарахад 20 мянган төгрөг авдаг байсныг нь 50 мянган төгрөг хождог болгожээ. Мөн дөрвөн орон таарахад 100,000 төгрөг авдаг байсан бол одоо 200,000 авдаг болох нь. Энэ мэтээр мөнгөн урамшуулалд олон шинэчлэл хийж заримынх нь мөнгөн дүнг өсгөсөн бол заримыг нь бууруулжээ. Тухайлбал, таван орон тохирсон тохиолдолд 500 мянга биш сая  төгрөг, зургаан орон тохирвол дөрөв бус таван сая төгрөг хожино. Харин долоон орон тохирсон тохиолдолд 20 сая төгрөг өгдөг байсныг нь болиулж 10 сая, найман орон тохирсон тохиолдолд 100 сая төгрөг өгдөгийн байсныг мөн бууруулж 50 сая төгрөг олгож байхаар тогтсон байна. Энэхүү урамшууллыг 2018 оны хоёрдугаар сарын 18-ны тохирлоос эхэлж олгох нь. Мөн тухайн сарын сугалааны супер шагналын эзэн тодроогүй бол 50 сая төгрөг нэмэгддэг байсныг нь бууруулж 25 сая болгожээ.
Гэхдээ энэ сарын 21-ний өдөр болох өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сугалааны тохиролд дээрх өөрчлөлт хамаарахгүй юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.