Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэх юм байхгүй
2018 оны 1 сарын 11


УИХ-ын ээлжит чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ийн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Утааг бууруулахад өнгөрсөн жилүүдэд төсөвлөсөн 200 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан нь тодорхой. Юу юунд, хэн хэзээ хэрхэн зарцуулав гээд бүгдийг маш тодорхой болгох нь чухал. Би бүх зүйл тодорхой байхад дуртай хүн. Энэ байр суурин дээрээ ч байгаа, цаашид ч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төр засгаа тараая, нураая гэж бодож байгаа гэж би хувьдаа бодохгүй байна. Утааны эсрэг хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, хөрөнгийг үр ашигтай зарцуулья гэсэн үүднээс Засгийн газар, УИХ-аа сайн ажиллаасай гэж шахаж шаардаж байна гэж ойлгож байгаа.  Тиймээс үүнд бид өөрсдөө эмзэглээд байх юм ерөөсөө байхгүй." гэлээ. 
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.