Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НББСШУ-ы байнгын хороо тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ


 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр  хуралдаж Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгасан юм.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан