Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн өдөр
2018 оны 1 сарын 12

Аргын тооллын 1 дүгээр сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 26, онгоц одтой, хөх луу өдөр.
 Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, биенес эхлэх, зэрэг дэвших лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэвсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.