Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРАН БҮТЭЭЛИЙН БРИГАДУУДЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАВ


Цэргийн дуу бүжгийн Эрдийн чуулгаас долоо хоногийн лхагва гаригийг “Цэргийн албаны өдөр” болгон, цэргийн хэргийн дадлага сургуулийг зохион байгуулж хэвшээд байна.
Энэ оны эхний сургалтыг Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 2018 оны “Аялан тоглолт”-ын бригадуудын бэлэн байдлыг шалгаж, бэлтгэлжилтийг хангах чиглэлээр 21 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа аж.
Сургалт дадлагын зорилго нь бригадуудын тоглолт, уран бүтээлийн хөтөлбөрийг шинэчлэн төлөвлөж, урын сангаас шинэ уран бүтээлүүдийг сонгон оруулж, томилгоот бүрэлдэхүүнд нөхөн хангалт хийж, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг бүрэн хангуулах, цэргийн дүрэмт болон тоглолтын хувцас хэрэглэлийн хангалт, хөгжмийн зэмсэг, тайз, танхимын ашиглалтанд үзлэг хийж, зөрчлийг арилгуулах, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн албыг хэвшүүлэх, уран бүтээлийн бригадуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ заасан газар оронд, тогтоосон цагт удирдлагаас өгөгдсөн үүргийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэх чадамжийг олгоход чиглэгдэх юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан