Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзана


Хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзсан. Тэрбээр “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” хэмээж байсан юм. Үүний өмнөхөн буюу энэ сарын 14-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр санал, сэтгэгдлийг нь чөлөөтэй сонссон юм.
 Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах дараагийн тов гарсан байна. Тодруулбал,  2018 оны 1 дүгээр сарын 20-нд 11:00 цагаас Сонгинохайрхан, 15:00 цагаас Баянгол дүүргийн иргэдтэй уулзах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан