Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХАСУ-МЕГАСТАРС”-ын залуучууд Миндиашвилигийн тэмцээнд зодоглоно


Спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчид ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл хийхээр УАШТ-ий дараа хойд хөршийг зорьсон. Тэгвэл манай залуучууд Красноярск хотод маргааш эхлэх алдарт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтнүүдийн анхны багш, нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-д оролцохоор болжээ. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Н.Наранхүү, М.Дүвчин, Г.Отгонбаатар, Д.Жамсранжав, 65 кг-д Д.Тэнгис, Г.Бат-Эрдэнэ, Г.Төртогтох, 70 кг-д Т.Тэргэл, А.Дөлгөөн, 86 кг-д Д.Оргилох, Б.Билгүүн, 92 кг-д Б.Энх-Оргил, О.Бат-Эрдэнэ, Ц.Өнөрбат, Э.Пүрэвдорж гэсэн 15 тамирчин Красноярскын дэвжээнд зодоглох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан