Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс Дээд шүүх татгалзлаа


Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон намын даргыг бүртгэх эсэхийг шүүх хурал болж буй. Хуралд О.Баасанхүүгээс гадна Нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн нар оролцож байгаа бол эсрэг талаас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намын генсек Э.Эрдэнэжамъян болон Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар шүүх хуралд оролцож байгаа аж. Шүүх хурлаар өнгөрсөн сард Төрийн ордонд зохион байгуулсан хурлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг 94.4 хувийн саналаар МАХН-ын даргаар сонгосон. Харин энэхүү шийдвэрийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар эсэргүүцэж хууль бус шийдвэр гэж үзсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтээр хуралдсан  Дээд шүүх тус намын дүрмийн өөрчлөлт, мөн намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан