Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

13 эмч Япон, БНСУ, БНЭУ-д суралцах нь


Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28-г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 сард явсан. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сарын 21-нд Япон, БНСУ, БНЭУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзав. Энэ удаагийн сургалтанд  ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, Геронтологийн үндэсний төв, нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар таван чиглэлээр  сургалтад хамрагдах юм байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ эхний ээлжинд БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар явсан. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэйг хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан