Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

3 хүн тутмын 1 нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж амь насаа алддаг


Монгол Улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Сүүлийн 5 жилд осол гэмтлийн дараах шалтгаанууд тэргүүлж байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны 1-рт орж байгаа бол 2-р шалтгаан нь 0-4 насанд түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэл, 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны тоо мэдээгээр нийт гэмтэгсдийн 31.2% /26615/ нь орон гэртээ осолд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сүүлийн 5 жилд нас барсан тохиолдлын 34.8% нь буюу 3 хүн тутмын 1 нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ.
Иймд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийн хүрээнд 2018 оны 01-р сарын 17-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Миний гэр аюулгүй орчин уриатай” ахуйн ослоос сэргийлэх 1 сарын аяныг Эрүүл Мэндийн Яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь гэр орон, ахуйн нөхцөлд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэх осол гэмтлийг бууруулах, хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан