Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайдын яамнаас хүлээн авч уулзжээ


Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад англи хэлний сургалтанд хамрагдаж байгаа аж. Сургалтанд хамрагдаж буй алба хаагчдыг Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яамнаас хүлээн авч уулзан, Дели хотын  түүхийн дурсгалтай газартай танилцуулж, “Visual aids centre” нүдний эмнэлэгт нүдний хараа шалгах үйлчилгээнд хамруулжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлын хүрээнд явагдсан “IWDRI 2018” олон улсын хуралдаанд хурандаа Д.Алтангэрэл, хошууч С.Галтзул, ахмад Б.Ганболд, ахлах дэслэгч Ц.Онон нарын төлөөллийг оролцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан