Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний авьяастнууд гала тоглолтоо сонирхуулна


Эх орноо батлан хамгаалах тангараг өргөсөн мөрдөстнүүд дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна тайзан дээр гэрлийн шоу үзүүлж, хөгжимдөж, нисч дүүлж, урлаг соёлын авьяасаа харамгүй дэлгэх нь монгол түмнийг зурагтын өмнө уядаг “Авьяаслаг монголчууд” шоунаас ч дутахааргүй сонирхолтой байх бололтой. “Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастнуудын нэгдсэн тоглолт-2018” энэ сарын 25-ны өдрийн 18.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах нь.
ЗХЖШ, ЦДБЭЧ-аас хамтран хоёр жил тутам зохион байгуулдаг Зэвсэгт хүчний Тэргүүний ардын авьяастан шалгаруулах урлагийн үзлэгт энэ жил 40 гаруй анги байгууллагын 3500 гаруй алба хаагчид оролцож, хоёр үе шаттай өрсөлдсөн. Эдгээрээс шилдгийн шилдгээр шалгарсан алба хаагчид Цэргийн соёлын төвд байрлан, чуулгын мэргэжлийн багш нартай уйгагүй бэлтгэл сургуулилт хийжээ. Өмнө нь Зэвсэгт хүчний урлагийн үзлэгээр шалгарсан анги байгууллага, авьяастнууд Цэргийн баяраараа л цомхон хэмжээнд тоглолт хийдэг байсан бол энэ удаад Бөхийн өргөөнд, нэлээд өргөн хүрээнд ард олондоо сонирхуулж буйгаараа онцлогтой.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан