БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Оюу толгойн талаар тавьсан асуулгынхаа хариуг ”нэхэв”
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 11-ний өдөр "Оюу толгой"-н асуудлаар асуулга хүргүүлсэн. Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл хариуг сонсгоогүй байна.
Уг асуулгад "Оюу Толгой"-н борлуулалтын орлого хаана төвлөрч, хэрхэн, ямар зориулалтаар ашиглаж байгаа талаарх мэдээлэл, тооцоог гаргаж танилцуулах, валютын нөөцийн хомсдолыг арилгахын тулд Монголын баялгийн орлогыг Монголоор дамжуулах ёстой. Гэтэл Олон Улсын Валютын Сан нэг компаний эрх ашгийг Монгол Улсын эрх ашгаас дээгүүрт тавьсан алхам хийсний учрыг тодруулах, "Оюутолгой" компани Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу бусад аж ахуй нэгжийн адил татвараа төлсөн тохиолдолд Монгол улсын эдийн засагт нэмэгдэх орлогын дүн мэдээний талаар асуусан. Мөн “Айвенхоу Майнз” компани 30 жил усны нөөцийг эзэмшихээр болсон. Энэ нь Монгол улсын үндсэн хуультай харшилж байгаа тул энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, "Таван Толгой"-н цахилгаан станцыг анхны хөрөнгө оруулалтын гэрээ хийх үеэр тав, зургаан жилийн дотор барина гэсэн үүргийг Монголын тал хүлээж байсан. Гэтэл өнөөг хүртэл эхлээгүй цахилгааны төлбөр сард 7-8 сая ам.доллар гадагшаа урсгаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломж бий эсэх талаар зэрэг асуулгад тодорхой хариу ирүүлэхийг хүссэн байна.
Асуулгадаа:
0 Сэтгэгдэл
ner
oyutolgoin gereeg gadniihand ashigtai bolgoj hiisen humuustei hediid hariutslaga tootsoh we erunhii saidaa ta hediid amalsanaa heregjuulj ehleh gej bna tsag hugatsaa ywsaar l 100 honog chini duhsuur l ardiin zasag maani hediid ard irgeddee eeltei handah we
2018.01.24