Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ:АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх мэдээлэл нь залилан


Гадаад харилцааны яамнаас олон нийтэд анхааруулж сэрэмжлүүлэг гаргажээ. Үүндээ “АНУ-ын H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс багтсаны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх болно” гэжээ.
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан