Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУБИС-ийг түшиглэн ”Зайн сургалтын төв” байгуулжээ


БСШУСЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн "Зайн сургалтын төв" байгуулсан байна. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.
Багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох ажлын хүрээнд таван төвийг МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургуульд тус тус байгуулжээ.
Тус төв ашиглалтад орсноор их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулсан зайны, үнэлгээний чиглэлээр сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах боломж бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан