Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд энэ онд 414.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ


Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар Нийслэлд хийхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулъя. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг иргэд олон түмнийнхээ санаа бодолд тулгуурлаж шийдсэн хэмээн Улаанбаатар хотын удирдлагууд мэдэгдэж буй. Гадаад дотоодын зээл, тусламж, концессээр хэрэгжүүлэх  хөтөлбөр, төслийн хувьд хотын хүлээх үүргийг заавал биелүүлэх, урьд оноос  шилжсэн төсөл арга хэмжээг бүрэн дуусгах, шинээр баригдах барилга байгууламжийн газар чөлөөлөх, техникийн нөхцөлийг сайтар хангахад онцгой анхаарсан хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.


-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум, Замын сангийн хөрөнгөөр 36.8, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193.8 тэрбум, гадаадын зээл тусламжаар  51 тэрбум  буюу нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийх болжээ.  Ингээд нийгмийн салбарын бүтээн байгуулалтад  улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт түлхүү хувийг эзлэх юм.  
Тухайлбал, энэ онд 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барьж, өргөтгөнө. Ингэснээр ЕБС-ийг 2 ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.

-Эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Шүд эрүү нүүрний төвийг зориулалтын байртай болгоно. Мөн Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгана.

-Улсын төсвийн хөрөнгөөөр 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 68  халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбоход 11.9 тэрбум, дулааны төв шугамын шинэчлэлд 2.0 тэрбум, Багануурын дулааны станцын шинэчлэл, өргөтгөлд 750 сая төгрөгийг зарцуулах юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц болон газар чөлөөлөх, нөхөн олговор олгох арга хэмжээнд тус бүр  30  тэрбум, шинээр барих барилгын инженерийн  шугам сүлжээний зураг төсөвт 0.5 тэрбум, нийтдээ хот байгуулалтад 74.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

-Гэр хороололд жишиг гудамж бий болгох, 6 эмнэлгийн гадна тохижилт, Энэбишийн өргөн чөлөөний  тохижилт, төвлөрсөн хогийн цэгт хашаа барих, хогийн цэгт ажиллах тусгай зориулалтын машин техник худалдан авах зэрэгт нийтдээ 8.4 тэрбум төгрөг төлөвлөөд байна.

-БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 2.0 тэрбум юаниар гэр хорооллыг орон сууцжуулах инженерийн болон дэд бүтцийн ажлуудыг хийж, 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 200 ажлын дэд төвийг /сервис центр/ гэрэлтүүлэг камержуулалт, цэвэр, бохир усаар хангах системээс бүрдсэн орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болгох ажлыг эхлүүлнэ.

-Автозамын салбарт 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 18.5 тэрбум төгрөгийг 13.1 км авто зам шинээр барихад, 12.5 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулна. Хот доторх замын засварт 3.8 тэрбум, орон сууц, гэр хорооллын доторхи зам засварт тус бүр 2.0 тэрбум төгрөг зарцуулна. Мөн энэ онд Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 132 төсөл арга хэмжээнд 11.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс хот тохижилтодд 3.2 тэрбум, гэрэлтүүлэг, камержуулалтад 724 сая, автозамын засварт 961 сая, ус түгээх цэгт 330 сая, орон сууцны дээвэр, цахилгаан шат,  гадна дулаалгад 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан.

-Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхүүдэд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, гэр хорооллын 110 мянган айл өрхийг цахилгаанаар халаах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшийг хөнгөлөлттэй үнээр зарахад үнийн зөрүүнд 3.1 тэрбум төгрөг олгоно.

Эдгээрээс гадна Худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж явуулна. Зураг төсөв боловсруулах, батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Дашрамд дурдхад, Нийслэлийн өнгөрсөн оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр буюу 102.7 хувиар давжээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104.1 хувиар  өссөн байна. Нийслэлд өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр 133.9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 193.1  тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11.3 тэрбум, нийтдээ 338.3 тэрбум  төгрөгийн ажил хийжээ.

3 Сэтгэгдэл
Сайн байна уу сүүлийн жилүүдэд маш сайн хөрөнгө оруулагч хайж байна хөрөнгө оруулагч талдаа өгөх ашиг ЭНЭ бол давхартаа 10н айлтай 16н давхар хоёр болк нийт барилгаын ашигын 90%санал болгож байна та бүхны дэмжлэг тусалцааг маш их хэрэгтэй байна утас96881510
Сайн байна уу сүүлийн жилүүдэд маш сайн хөрөнгө оруулагч хайж байна хөрөнгө оруулагч талдаа өгөх ашиг ЭНЭ бол давхартаа 10н айлтай 16н давхар хоёр болк нийт барилгаын ашигын 90%санал болгож байна та бүхны дэмжлэг тусалцааг маш их хэрэгтэй байна утас96881510
Сайн байна уу сүүлийн жилүүдэд маш сайн хөрөнгө оруулагч хайж байна хөрөнгө оруулагч талдаа өгөх ашиг ЭНЭ бол давхартаа 10н айлтай 16н давхар хоёр болк нийт барилгаын ашигын 90%санал болгож байна та бүхны дэмжлэг тусалцааг маш их хэрэгтэй байна утас96881510
Хамгийн их уншсан