Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн улмаас Орхон аймагт долоон тэрбумын хохирол учирчээ


Орхон аймагт долдугаар сарын 13-14-нд хүчтэй аадар борооны үеэр зам харгуй усанд автаж хоёр хүний амийг авч одсон. Аадар борооны улмаас иргэдийн машин урсч, айлууд усанд автаж их хэмжээний зам талбай, дулааны болон эрчим хүчний шугам сүлжээ эвдэрсэн билээ. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж  учирсан хохирлыг хэрхэн арилгах, эвдэрч сүйдсэн далан шуудуу, дулааны шугам сүлжээг яаж засварлахаар холбогдох албаныхан цаг наргүй ажиллаж буй аж. Орхон аймгийн Засаг даргын орлогч П.Пүрэвлхагваас хохиролын хэмжээг тодруулахад “Урьдчилсан байдлаар хохиролын хэмжээг долоон тэрбум төгрөг хэмээн тогтоогоод байгаа. Нарийвчилсан үнэлгээнүүдийг нь хийж байгаа. Эхний ээлжинд зам засварын ажлаа эхлүүлээд байна” гэсэн хариултыг өглөө. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан