Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг ангийн гурав ДОХ-ын халдвар авсан мэдээллийг үгүйсгэв

Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс өнгөрсөн тавдугаар сард ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нуусан. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирус охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тоггоогдсон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад байгаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл. ДОХ-ын халдвар тээгч илрэх бүрт бид албан ёсоор мэдээлэл өгч байгаа. Хэн нэгэн ийн худлаа мэдээлэл тарааж  байгаад гайхаж байна” гэсэн хариултыг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан