Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амартүвшин “Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинацад” нэр дэвшжээ


Монгол Улсын Соёлын элч дуурийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Италийн Режио ди Парма хотын театрт Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг гайхамшигтайгаар дуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэгнэжээ. Тэрээр Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны “Мөнгөн” шагнал, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдгийн шилдэг дуурийн дуучны шагнал, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн гээд гавьяа шагналыг нь цааш дурдвал тоймгүй их.
Түүнийг дуурийн эх орон Итали улс даяар дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байгаа аж. Режио ди Парма театрт Маэстрогийн тоглолтыг дуулж эхэлсэн мөчөөс эхлэн дуурийн сүүлчийн мөч хүртлээ чимээ намдаж үзэгчид амьсгалаа хураан үзэж дуусгасан гэнэ. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид монгол залуугийн дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэх мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнөөр дамжуулж чадсаныг бишрэн шүтэж байсан гэнэ шүү.
“Монгол” гэдэг нэрийг дэлхийн Сонгодог урлагийн талбарт тамгалж яваа бидний хайртай дуучин маань “2018 оны Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинацад” нэр дэвшжээ.

0 Сэтгэгдэл
даруу, дөлгөөн , агуу авьяастай залуу. улам өндөр амжилт хүсье
Хамгийн их уншсан