Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Никитон” баасан гараг бүр бүрэн хэмжээний тоглолтоор бэлэг барина


1993 онд байгуулагдаж байсан Монголын арт рок хамтлаг болох “Никитон”-ыхон өөрсдийн гэсэн клубтэй болжээ. Хүүхдийн паркт байрлах NICITON LIVE MUSIC CLUB нь маргааш нээлтээ хийхээр болсон байна. Нээлтийн өдрүүдэд ямар нэгэн таксгүй бөгөөд долоо хоног бүрийн баасан гарагт тус хамтлаг өөрийн бүрэн хэмжээний тоглолтоо фэнүүддээ зориулж хийж байх юм байна. Харин бусад өдрүүдэд буюу даваа, мягмар, лхагва, пүрэв гарагуудад "Billy’s Band” хамтлагийн амьд тоглолт, бямба гараг бүр Монголын рок попын оддын бүрэн хэмжээний тоглолтууд энэ клубт зохион байгуулагдах нь.
Гэхдээ нээлттэй холбоотойгоор энэ баасан, бямба гарагт “Никитон”-ыхон шилдгийн шилдэг уран бүтээлээ толилуулах аж. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард “Хурд”-тай хамтарч “Нүргээн” нэртэй тоглолт хийж байсан “Никитон” хамтлагийнхны фэнүүд баасан гараг бүрийг уйдах завгүй өнгөрөөх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан