Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Би эндээс явахгүй”


Улсын драмын эрдмийн театрын хамт олон Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч, Нийгмийн зүтгэлтэн, Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100-н жилийн ойд зориулж түүний "Би эндээс явахгүй" жүжгийн зохиолыг анх удаа тайзны бүтээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Уг уран бүтээлийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, Хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, Зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан СТА Д.Мэндсайхан шинэтгэн ажиллаж буй юм байна. Харин жүжгийн гол дүрүүдэд
Дорлиг: О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн
Дулмаа: Н.Баярмаа, Б.Одгэрэл
Сэржмаа: Б.Одончимэг, Ц.Аззаяа
Жамц: Д.Баттөмөр
Дэжид: Ц.Баясгалан
Цэвэг: Г.Амгаланбаатар
Осор: Р.Адъяабаатар
Цэндмаа: Г.Номуун
Должин: Ж.Оюундарь
Пүрэв: Г.Алтангэрэл
Лхамжав: Ж.Пүрэвдорж
Батаа: Ц.Жаргалсайхан нар тоглож байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан