Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ-ын бүртгэл 5-наас эхэлнэ


Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өглөө 09:00 цагт эхлэх юм байна. Бүртгэл www.eec.mn цахим хаягаар явагдах аж. Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм байна. Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийх нь. Шалгалтын бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 16 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг анхааруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан