Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цогтбаатар сайд маргааш БНАСАУ-д айлчилна


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар маргааш БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэрээ БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийх юм байна.
Энэ жил Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д 2010 онд, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад 2015 онд айлчилж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан