Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ой тогтоолтын ДАШТ-ийг Монголдоо зохион байгуулаач хэмээн хүсэлт тавьжээ


Индонези улсын нийслэл Жакарта хотод 3 өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 нь хүртэн, дэлхийн 7 дээд амжилт шинэчилж, 6 тамирчин ОУ-ын Их Мастер цолны болзол хангаж манай шигшээ баг 22531 оноогоор дэлхийн номер нэг багаар тодорсон билээ.
Тэгвэл олон жилийн турш амжилтаа бататгаж мөн тогтмол ахиулж дэлхийн шилдэг баг тамирчид болсон Монголын Оюун Ухааны Академийн хамт олныг Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбоо өндрөөр үнэлж 2018 онд болох 27 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулаач хэмээн хүсэлт тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан