3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Гадаадад суралцахБНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)
1. Иргэншил
Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)
Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.
2. Нас
Ø 2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)
3. Боловсрол
Ø Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
Ø Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
Ø БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
Ø БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
Ø 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )
4. Дүн
Ø Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.
- 4.0 бол 3.49
- 4.3 бол 3.75
- 4.5 бол 3.91
- 5.0 бол 4.34
- 100 хувиар тооцдог бол 90% дээш байх
Ø Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.
Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
5. Давуу эрх
Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.
Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл
2018 KGSP-G Application FAQs (ENGLISH-KOREAN)
2018 KGSP-G Application Guidelines (English)
KGSP-G Application Form (146.82 KB)
Embassy of the Republic of Korea in Mongolia
Mail: kormg@mofa.go.kr
Tel: 70071020
0 Сэтгэгдэл