Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврээр баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ. Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй автобус явуулахаар зохицууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Баяр ёслолын үеэр нийслэлийн зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Үүнээс болж бухимдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан сар шинийн баярыг угтаж шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн тээврээр иргэдийн зорчих зардлыг нийслэл хот даах шийдвэрийг гаргаж байна. Цаашдаа ажлын бус өдрүүдэд иргэд маань хувийн авто машин унахаасаа илүүтэйгээр нийтийн тээврээ сонгож үйлчлүүлээрэй гэж уриалмаар байна. Бид нийтийн тээврийн соёл, бүрэн бүтэн байдал, тогтсон цагийн хуваарьт анхаарч ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл