Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салбар зөвлөлийг шинэхэн гавьяат тэргүүлэх нь


Монголын урлагийн ажилтны холбооны гүйцэтгэх захирал Я.Одгийв тэргүүтэй удирдлагууд чуулга дээр хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, салбар зөвлөлийг байгуулах талаар санал бодлоо солилцсон байна. Ингээд Монголын урлагийн ажилтны холбооны салбар зөвлөлийг ЦДБЭЧуулга дээр шинэчлэн байгуулж, тэргүүнээр нь оны өмнөхөн Улсын гавьяат жүжигчин хэмээх алдар цолоор энгэрээ мялаасан бүжигчин А.Бямбатөгсийг санал нэгтэйгээр сонгожээ.
Тус холбоонд хамт олноо манлайлан элссэн 20 гаруй бүжигчинд холбооны гишүүнчлэлийн үнэмлэхийг гардуулан өгч, цаашдынх нь уран бүтээл, ажил албанд амжилт хүссэн аж.
Чуулгын уран бүтээлчид Монголын урлагийн ажилтны холбооны гишүүн болсоноор эх орондоо төдийгүй олон улсын урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцох, тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшил эдлэх, гадаад дотоодын урт, богино хугацааны сургалтанд хамрагдах, соёлын солилцооны хөтөлбөрт оролцох зэрэг давуу талыг эдлэх боломж нээгдэж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан