Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БСШУС-ын сайд БНСУ-д ажлын айлчлал хийж байна


УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпын наадмын арга хэмжээнд оролцох юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа айлчлалын үеэр БНСУ дахь Монгол сургуулийн багш А.Эрдэмтөгс, Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, Г.Халиун, Т.Цэлмэг нарыг “Арга зүйч багш” тэмдгээр, багш Д.Нанжидсүхийг БСШУСЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнаж, урамшуулсан байна.
БНСУ дахь Монгол сургуулийн үйл ажиллагаа 1999 оноос эхэлсэн бөгөөд эдүгээ 14 багш, 310 сурагчтайгаар ерөнхий боловсролын хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан