Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна


Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ” уриан дор зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОУ-ын байгууллагууд 2017 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцож байна. Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллах нь. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан