Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Spice Girls” аялан тоглолт хийнэ



Английн алдарт "Spice Girls" хамтлагийнхан нэгдэж, аялан тоглолт хийхээр төлөвлөсөн тухай TMZ мэдээлэв.
Виктория Бекхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Браун, Мелани Чисхолм нар Англи болон АНУ-аас аялан тоглолтоо эхлэх бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр хамтлагийн бүсгүйчүүдээ хуучин менежер Саймонтай уулзаж,үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд тэдний гол зорилго нь ирэх зуны сүүлчээс эхлэх аялан тоглолтоо амжилттай хийх гэнэ. Харин тэд шинэ дуу, шинэ бүтээл хийх гэж төдийлэн хичээхгүй байгаа аж. Өмнө нь  Виктория Бекхэм "Spice Girls" хамтлагийн бүсгүйчүүд нэгдэж, тоглолт хийнэ гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа баталж байсан юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан