Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар хөдлөлтийн бүсэд байсан монгол оюутнуудыг шилжүүлжээ


Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газар Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллажээ.
Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод өнөөдөр шилжүүлэн авчирч байрлуулсан байна.
Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан