Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН Их чуулганаараа намын даргын асуудлаа хэлэлцэнэ



МАХН-ын II их чуулган хоёрдугаар сарын 9-10-нд “Corporate” зочид буудлын концертын их зааланд болж байна. Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож, МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ. 
Их чуулгандаа Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр илтгэл тавих бол МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулах аж.
 Мөн МАХН-ын Бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох нь. Шинээр сонгогдсон Бага чуулганы гишүүд нь анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгохоор төлөвлөжээ.
Түүнчлэн МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг  хэлэлцүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан