Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулдаг байгаа. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж дараах хуулийн төслүүдийг багтаажээ.
1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2. Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,
4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
5. Нийслэлилйн эрхзүйн байдлын тухай шинэчилсэн найруулга,
6. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл,
7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
9. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
10. Улстөрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12. Иргэний улсын бүтгэлийн тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
13. Мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14. Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
15. Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай УИХ-ын тогтоолын төсөл,
16. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,
17. Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
18. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
20. Төсвийн албаны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл,
21. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
22. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,
23. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24. Бусад

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан