“Галт шувуу”-гийн дасгалжуулагч, менежерийг “Алтан од”-оор шагналаа
2018 оны 2 сарын 12

АНУ-ын Флорида мужид хэдхэн хоногийн өмнө дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн ДАШТ болж, манай “Галт шувуу” бүжгийн хамтлаг алтан медаль хүртсэн билээ. Энэ бахдам амжилтын эзэн болсон баг тамирчдыг өнөөдөр ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч дурсгалын зүйлс гардуулав. Ц.Шаравжамц дарга энэ үеэр дэлхийн аварга болсон баг тамирчдад амжилт хүсч, цаашдын тэмцээн уралдаандаа өндөр амжилт үзүүлж, бэлтгэл сургуулилтаа улам сайн хийхийг хүслээ. Багийн амжилтанд чухал нөлөө үзүүлсэн хүн бол менежер, дасгалжуулагч. Тэгвэл өнөөдрийн энэхүү ёслолын үеэр Ц.Шаравжамц дарга “Шалт шувуу” хамтлагийн менежер С.Одгэрэл, дасгалжуулагч Т.Мичидмаа нарыг Биеийн тамир, спортын газрын “Алтан-Од” тэмдгээр шагнасан байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.