Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахимаар газар өмчилсөн иргэдийн газрын байршлыг шилжүүлнэ


Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу СХД-ийн 21-р хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр боллоо.
Өндөрхаан уулын аманд байгаа эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг ийнхүү шилжүүлж байгаа юм.
Тиймээс дээрх байршилд сонгогдсон иргэд нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хандана уу. Газар өмчлөлийн хэлтэс нь Соёлын төв өргөөний 1 давхарт 13 тоотод байрлаж байгаа бөгөөд 319215 утсанд холбогдох боломжтой.
Иргэдийн анхааралд
Цахим газар өмчлөлийн Өндөрхаан уулын байршлын газрыг шилжүүлэх болсон тул тухайн байршилд газар авсан иргэд Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн 319215 утсанд холбогдоно уу гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Bainga l ugj bsan shaal hudlaa tsahim gej guch garsan hund taarahgui bhad uuchlaarai oi hureegui huuhded taaraad l
Хамгийн их уншсан