Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлэх буюу засуулхад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


2018.02.13 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07.52-18.14
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Ус
 
Аргын тооллын 2 сарын 13. Ангараг гараг. Билгийн тооллын 28. Элдэв тэнгэртэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхийлүүштэй. Эл одор гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан