Дандар баатрын дурсгалд зориулсан кино бүтээхээр болсноо дуулгалаа
2018 оны 2 сарын 13

“Монгол кино нэгтгэл ТӨҮГ” Цагаан сарыг угтан ахмад уран бүтээлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Үе үеийн дэлгэцийн бүтээлийн амьд бурхад болсон ахмад уран бүтээлчид Монгол Кино нэгтгэл хэмээх их айлаас төрөн гарсан байдаг. Тийм ч учраас тэднийг жил бүр үндэсний их баяр наадам, Цагаан сарын өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил нийт 200 гаруй ахмад уран бүтээлчид ирж, хуучнаа дурсан нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Хүлээн авалтын үеэр Монгол Кино нэгтгэл ТӨҮГ-ын захирал Ж.Солонго өнгөрч буй жилийн ажлаа дүгнэн хэлэхдээ “Бид олон улсын кино наадамд амжилт дүүрэн оролцлоо. Франц улсад зохиогдсон олон улсын кино наадамд манай улс “Монгол хүү”, “Нүгэл буян” “Ламбугайн нулимс” зэрэг кинонуудаараа оролцож олон улсын үзэгчдэд хүргэлээ. Та бидний бүтээсэн киног үзэх үзэгчдийн суудлын тоо дүүрч бүр хажуугийн шатан дээр нь сууж үзэцгээсэн гэсэн мэдээ ирсэн үүнээс хархад бидний бүтээсэн бүтээл ямар шатанд явж байгаа нь харагдаж байгаа юмаа. Ирж буй жилд бид АУЗ , Төрийн соёрхолт Б.Догмидын бичсэн зохиолоор Дандар баатарын дурсгалд зориулсан киног бүтээх гэж төлөвлөж байгаагаа ахмадууддаа дуулгажээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.