Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Чойжамц: Ирэх жилийн нягуурыг үзвэл ахмад үеийнхэн биедээ болгоомжтой байх хэрэгтэй


Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ард түмэндээ хандан өнөөдөр Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн билээ.  Түүний яриаг тоймлон хүргэе. 

“XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жил гарч байна. Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо сар шинийн мэнд дэвшүүлье ээ. Өнгөрсөн жил Монгол орны хөгжил дэвшил нь сайхан, ард түмний амьдрал нь дээшилсэн, засаг төр нь сайхан цэгцэрч, хөгжил дэвшлийнхээ замд орлоо. Монгол оронд ихээхэн өөрчлөлт гарсан. Ер нь 1990 оноос хойш үзэгдэж, харагдахгүй сайхан өөрчлөлтүүд бий болж. Улаанбаатар хэзээ ийм байлаа. Миний багын мэдэх Ард кино театр, Ленин клуб гэхээр одооны залуус огт ойлгохоо байж. Зам харгуйг хүртэл сайхан болгосон. 

Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүүхэд сурч байна

Ноднин жилээс хойш улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гаргасан жил байлаа гэж бодогдож байх юм. Зурагт, радио, сонин хэвлэл интернэтээс улс орныхоо амьдралыг харж байхад хүмүүсийн яриа хөөрөө ч өөрчлөгджээ. Өнөөдөр баталгаа, нотолгоогүй ярихаа больсон байна. Ямарваа нэгэн ажлыг нарийн төлөвлөгөө гаргаж ярьдаг болжээ. Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг болсон Монголын ард түмэн. Дэлхийд тэргүүлэх технологиудыг авчирч угсарч байна. Хоол унд, хувцас хунар, барилгын материал гээд олон үйлдвэр нээлтээ хийлээ. Лам хүн нээлтэд их очдог учраас тэр сайхан үйлдвэрүүдийг хамгийн түрүүнд очиж үзэх бололцоо гардаг юм. 
Засаг төр маань ч гэсэн 1990-ээд оны үед  улс төрийн бодлогоо шууд явуулдаг байсан. Бид л мэдэж байгаа гэдэг байсан бол сүүлийн үед өөрчлөгджээ. Буруу зүйл хийснийг нь ард түмэн мэдэрдэг болсон учраас тэр дор нь шахаж шаардаад зөв зам руу оруулж байна. Ард түмнийхээ үгийг ч сонсдог болсон байна. Энэ нь жинхэнэ Ардчилал руу орж яваагийн илрэл. УИХ-ын гишүүн юу хийх нь бидэнд хамаагүй юм шиг байдаг байсан бол өнгөрсөн жилүүдэд хандлага нь өөрчлөгдсөн. Бидний байгуулсан засаг төр, тиймээс ажлын хариуцлага ярих ёстой гэдэг үзэл бодолтой болжээ. Ер нь бол хүмүүсийн үзэл бодолд ихээхэн өөрчлөлт гарлаа. 

Мөн өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлтүүд гарсан. Эхнээсээ өр ширээ төлсөн. Шашны хувьд ч гэсэн ихээхэн өөрчлөлт гарч байна. 
Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүүхэд сурч байна. Уламжлалт долоон сургуулиа гаргасан. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том сургууль байдаг. Гадаад, дотоодын олон хүн сурч байдаг. Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орсон. Энэ бол хамгийн том дэвшил. Мөн таван гавьж төрлөө. Шашин дороосоо сэргэж байна. Буддын шашныг Монголын хүн амын 60, 70 хувь нь шүтдэг. Тиймээс сайхан сүм, хийд барьж байгаа. Цогчин дуганы голд нь залах 5 метр гаран бурхан багшийг хийж залах гэж байна. Энэ ажил нь Энэтхэгт өрнөж буй. Ер нь бол энэ жил Цогчин дуганд таван метр бурхан багшаас гадна Далай багшийн бүтээж өгч байгаа Богд лам, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүтээж өгөх  Өндөр гэгээн залрах гэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Гандантэгчинлэн хийдийн үүдний дэргэд  “бяцхан будда”-г хийж залсан. Цэцэрлэгийн хүүхдүүд эргэж тойрдог болсон. 

Малчид малдаа хянуур хандахгүй бол бусдын эрхэнд орж мэдэхээр байна

Цагаан сар бол шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ сайхан тэмдэглэдэг болсон. Эв нэгдлийн баяр гэж ч хэлж болно. Хамаатан садангаа таньж, танилцдаг эрхэм чухал уулзалт байдаг. Түүнээс гадна зан заншлын баяр ч гэж хэлж болох юм. Хуучин оныхоо төгсгөлийг дүгнэж, муу зүйлээ хаяж, сайхан бүхнээ бэлгэдэн орж ирдэг. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буян чуулганыг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр юм. 
Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөөд бахархалтайгаар баярлаарай. 
Харин ирж буй жилийн нягуурыг үзэх юм бол их сайхан жил болох бололтой. Гэхдээ зарим газар гантай харагдсан. Мөн ахмад үеийнхэн биедээ жаахан болгоомжтой байх хэрэгтэй болов уу. Харин малчид малдаа хянуур хандахгүй бол бусдын эрхэнд орж мэдэхээр байна лээ. Өөрөөс нь хагацаж салж, өөр хүн худалдаж авах ч юм уу, тийм зүйл харагдсан. Хүн өөрөө зүтгэж чадах юм бол муу зүйлийг үгүй хийж чадна. Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ эвтэй байж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, архи тамхинаас хол явж, урт насалж, удаан жаргахын ерөөлийг дэвшүүлье.

0 Сэтгэгдэл
ЮУН ОЛОН ХҮҮХДИЙГ ЛАМ БОЛГОДОГ ЮМ БЭ? ШАРЫН ШАШНААР ӨВЧИЛСӨН ТҮВД ОДОО БУСДЫН ЭРХШЭЭЛД БАЙНА
Энэ одоо хэн бэ Энхбаярыг хаяж элбэгхулгайчийг дагаж олимпп үзэж энхбаярыг шоронд оруулах үйлсд их хувь нэмэр оруулснаа мартжээ
Хамгийн их уншсан