Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хот 11-13 градус хүйтэн байна


Улаанбаатар хот үүлшиэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна. Мөн ихэнх нутгаар үүлшинэ. Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан