Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ЗАСАЛ” НОМ ХУРАХ ЦЭНГҮҮН ШИНИЙН 8, 9-НД БОЛНО


Тийн унжлагат шороон нохой жилийн засал, ном хурах цэнгүүн шинийн найман, есөнд зохион байгуулагдах гэж байна. ЗаслыгЭрдэмт хувилгаан Ренбүүчи багш нар, Монголын их хүрээ хийдийн лам хуваргуудынхамт хийж, ном айлтгана.

Засал 2018 оны 2-р сарын 23,24-ний өдөр буюу шинийн 8,9-ний билэгт сайн өдөр “Буянт ухаа спорт цогцолбор”- т 14:00 цагт болно

Цэнгүүний үеэр:

Жавши

400 их балин тахил бүхий Бурханы шашны томоохон гүрэмЖавшизасал хийнэ.Жавши нь4 зүгээс хүн амьтны амьдралд гай тотгор үзүүлэгч хар, шар, улаан, цагаан зэтгэр буюу хорлогчийг номхотгох,томоохон засал юм .

Буян хишгийн даллага ба (Алтангэрэлийн даллага)

Гол шүтээн намсрай бурхандаа залбирч үргэлж бурхан сахиусын авралыг даллах, эдгэршгүй өвчний ерөндгийг даллах, эргэлзээ тээнэгэлзээгүй оюуныг даллах, доод гурван заяанд унахгүй дээд сайхан төрлийг даллах, идээ ундаа, хувцас хэрэглэл ,эд баялаг бүхнийг есөн үедээ дэлгэрэхийг даллах, таван хошуу малыг тал дүүрэн болгохыг даллах, үхэл хагацлыг үл халдаах урт насыг даллах.

Лхам тахина

Арван хангал сахиуснаас лхам сахиус нь замба тивийг дааж хойд мөсөн далайд оршдог гэж үздэг Дэлхийг даасан бурхан учир үр хүүхдийн буян заяа, хань ижлийн сайн сайхан, ажил үйлс дэлгэрэн дээшлүүлэх, архи болон элдэв зүйлд донтох хорлолоос гэтэлгэх увидастай.

Унших номууд :

Жавши-400 тахилт бурханы шашны том гүрэм засал
Буян хишгийндаллага
Лхам тахина
Нанжиддашзэвэг
4 н уулын сан,сэржим
Гэгдор
Жанаггагдаг
Дашдондов
Түй, мандал өргөх
Сүсэгтэн олон та бүхэн “шороон нохой жилийн засал”-д хүрэлцэн ирснээр нохой жилийнхээ засал,номыг нэг дор хийлгэх боломжтой гэсэн үг юм.

Хүрэлцэн ирсэн сүсэгтэн бүхэнд рашаан, утлага, номын адис дэдийг хүртээж, Монгол түмний шүтээнDVD-г өргөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан