Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийнхний “Цасны баяр” бямба гарагт болно


“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралджээ. Хурлын шийдвэрээр “Цасны баяр”-ыг энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайт цанын баазад зохион байгуулахаар болсон байна. Тус баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох нь. Харин зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлэх аж. ЦУОШГ-аас өгсөн мэдээгээр энэ сарын 24-ний бямба гарагт -6 хэмийн хүйтэн байх юм байна. Мөн Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан