Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээ гардуулжээ


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээ гардуулжээ.

Ц.Гэрлээ нь “Mongolian Step” соёл урлагийн агентлагийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үүсгэн байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү агентлаг нь монгол ардын уламжлалт соёл, урлагийг сурталчлах тэр дундаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.  

Ц.Гэрлээ нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монгол, Германы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан